Унаган төрхөөрөө буй онгон байгалийн дунд цогцлох тансаг шилэн ресорт буудал. Цэлгэр уудам далай мэт хээр тал, зэрэгцэн орших уулс толгод , нэгэн хүсэл биелэх дээд зэрэглэлийн котеж өрөөнүүд энэхүү буудалд бий. 360 хэм эргэн тойрон үзэсгэлэнт тал хээр, тэнгэрт эргэлдэн бүжих шувуудын жиргээг сонсон үдийн хоол зооглон, цаг хугацааг мартан мориор давхих, бие сэтгэл тайвшрах иллэг, шөнийн тэнгэрт алмааз эрдэнэ гэрэлтэн бүжих мэт одод тэнгэрийн үзүүлбэр зэрэг зөвхөн монголд байх ховорхон таашаалыг амтлахтун.
Монгол үндэсний уламжлалт гэрийг тансаг байдалтай хослуулан хийсэн гэр котеж. БуудлЫН өрөөнүүд бүгд жюниор суит өрөө бөгөөд урд хэсэгт асар том шилэн жааз мэт 120мкв бүхий орон зайтай. Том цонхон тушаа байх зочны өрөө, усан онгоц дотроосоо тал хээрийн гайхамшигийг тольдон хосгүй дизайн бүхий тохилог усан онгоцонд дарс шимэн суух та нэгэн өөр ертөнцийг мэдэрнэ.