Монгол хэл 中文 English 한글 日本語

Зочид буудлыг ашиглах дүрэм

( 1-р зүйл. 1 Уг дүрмийн нийцүүлэлт )
  1. Уг зочид буудлын гүйцэлдүүлэх зочид буудалд байрлах гэрээ болон түүнд хамаатай гэрээ нь энэхүү дүрмээр зохицуулагдах ба энэхүү дүрэмд тусгагдаагүй зүйлийн тухайд хууль тогтоомж болон ёс жаягт зохицуулах болно.
  2. Тус зочид буудалд нь дээрхи заалтад хамааралгүй, уг дүрмийн утга, хууль тогтоомж болон ёс жаягт харшилдахгүй хүрээнд тусгайлан хамаарч болох юм.
( 2-р зүйл. Зочид буудалд байрлах гэрээ байгуулахыг үл зөвшөөрөх )
  1. Уг зочид буудал нь доорхи тохиолдолд зочид буудалд байрлахыг үл зөвшөөрөх явдал байна.
    1. Зочид буудалд байрлах хүсэлт нь энэхүү дүрэмд хамаарахгүй үед
    2. Бүх өрөө зочинтой байх ба хоосон өрөө байхгүй үед
    3. Зочид буудалд байрлах этгээд нь буудалд байрлахтай хамаатай хууль тогтоомжийн заалт болон олон нийтийн дүрэм, эсвэл ёс зүнд харш байдалтай гэж буудлын зүгээс тооцсон үед
    4. Зочид буудалд байрлах этгээд нь илт байдлаар халдварт өвчтөн гэж буудлын зүгээс тооцсон үед
    5. Зочид буудалд байрлахтай холбогдож тусгай хариуцлага шаардсан үед
    6. Байгалийн гамшиг болон барилга байгууламжийн эвдрэл, бусад давагдашгүй шалтгаанаас үүдэж зочид буудалд байрлуулах аргагүй үед
    7. Зочид буудалд байрлах этгээд нь согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэсэн ба бусад зочид буудалд байрлагчдад гай тарих нь илт гэж хүлээгдсэн үе ба үг хэлээр болон бусад байдлаар бусад байрлагчдыг хохироосон үед
    8. Аюултай эд зүйл ( гал түлэх зуухны гал асаах хэрэглэл, түлш зэрэг ) болон хүний биед хортой эд зүйлийг авч орох үед
    9. Урд өмнө нь 10-р зүйлд хамааралтай гэж үзсэн этгээд байх үед
( 3-р зүйл. Хүний овог нэрийг тодорхой байлгах )
  1. Тус зочид буудалд зочин байрлах гэрээ байгуулахыг хүсэгч нь дараах зүйлүүдийг зочид буудал талд гаргаж өгөх ёстой.
    1. Зочид буудалд байрлах зочны хаяг, овог нэр, утасны дугаар, хүйс, аль улсын иргэн болох ба паспортын дугаар.
    2. Зочид буудалд байрлах хоног, буудалд ирэх өдөр цаг, компаний нэр, захиалга хийсэн хүний утас болон нэр.
    3. Тус зочид буудлаас шаардлагатай гэж үзсэн зүйлс.
  2. Зочид буудалд байрлах зочин нь байрлах хугацаандаа дээрхи зүйлийн 2-т заасан байрлах хоногийг хэтэрч байрлах хоногийг уртасгах хүсэлт тавьсан тохиолдолд тус зочид буудал хүсэлт гарсан тухайн цагт зочид буудалд байрлах шинэ гэрээ орж ирсэн байдлаар зохицуулж хүлээн авна.
( 4-р зүйл. Захиалга хийх үнэ )
  1. Уг зочид буудал нь зочид буудалд байрлах захиалгын хүсэлт орж ирсэн үед хүлээн авахдаа хугацааг тогтоож буудалд байрлах хугацаа (3-с дээш хоног байрлах үед 3 хоногийн байрлах үнийн нийлбэр дүн) байрлах үндсэн үнийг хязгаар болгож тус зочид буудал үнийг тогтоож тус зочид буудал заах өдрийг хүртэл төлбөрийг нэхэмжилнэ.
  2. Дээр заасан зхиалгын хүсэлтийн үнэ нь дараах заалтын дагуу тогтоогдох үед энэхүү заалтын гэрээ зөрчсөний торгуульд тооцож, үлдэгдэл гарвал эргүүлж олгоно.
  3. 1-р заалтын захиалгын хүсэлтийн үнийг тухайн заалтын журмын дагуу тус зочид буудал тогтоосон өдөр хүртэл төлөөгүй тохиолдолд буудалд байрлах гэрээ нь хүчингүй болно. Харин, захиалгын хүсэлтийн үнийн төлөх өдрийг тогтооход тус зочид буудал энэхүү дүрмээ буудалд байрлаж буй зочинд тайлбарлаж таниулсан байх ёстой.
( 5-р зүйл. Захиалгын хүсэлтийн үнийг төлөх шаардлагагүй тусгай нөхцөл )
  1. Дээрхи зүйлийн 1-р заалттай хамааралгүй тус зочид буудал нь гэрээ хийгдсэний дараа дээрхи зүйлийн захиалгын хүсэлтийн үнийг шаардахгүй тусгайлан авч үзэх явдал байна.
  2. Зочид буудалд байрлах гэрээний хүсэлтийг хүлээн авахад тус зочид буудал дээрхи зүйлийн 1-р заалтад буй захиалгын урдчилгааг төлөхийг шаардахгүй тохиолдолд болон захиалгын урдчилгааг төлөх өдрийг заагаагүй тохиолдолд дээрхи зүйлийн тусгайд заасан зүйл гэж авч үзнэ.
( 6-р зүйл. Захиалгын цуцлалт )
  1. Тус зочид буудал нь зочид буудалд байрлах захиалгатай зочин зочид буудалд байрлах захиалгыг бүхэлдээ болон хэсэгчлэн цуцлах үед хавсралтын ( гэрээ зөрчсөний төлбөрийн журам ) -т заасны дагуу гэрээ зөрчсөний төлбөрийг нэхэмжилнэ.
  2. Зочид буудалд байрлах захиалгатай зочин холбоо барилгүйгээр зочид буудалд байрлах захиалгатай өдрийн маргааш үдээс өмнө 1цаг ( урдчилаад ирэх цагаа мэдэгдсэн ба мэдэгдсэн цагаас – цаг хэтэрсэн үед ) болоход буудалд хүрэлцэн ирэхгүй үед тухайн байрлах захиалга захиалагчаас үүдэн цуцлагдлаа гэж үзэн хариуцлагыг тооцно.
  3. Дээрхий зүйлийн журмын дагуу цуцлагдсан гэж үзсэн тохиолдолд буудалд байрлагч холбоо барилгүйгээр ирээгүй явдал нь галт тэрэг болон нисэх онгоц гэх мэт олон нийтийн унааны чирэгдэл болон хойшилсноос болж үүссэн гэх мэт буудалд байрлагчийн буруугаас үүдээгүй нь тодорхой болсон тохиолдолд 1-р заалтны гэрээ зарчсөний төлбөрийг авахгүй болно.
  4. Тус зочид буудал нь бусад тогтоосон байдлаас гадна дараах тохиолдолд зочид буудалд байрлах захиалгыг цуцлах эрхтэй.
    1. 2-зүйлийн 3-с 10-р заалтад буй нөхцөлтөй тохирсон үед.
    2. 3-р зүйлийн 1-с 3-р заалтын дагуу мэдээллийг шаардсан үед хугацаанд багтааж мэдээлэл ирээгүй тохиолдолд.
    3. 4-р зүйлийн 1-р заалтад буй захиалгын урдчилгааг нэхэмжилсэн үед хугацаанд багтааж төлбөр хийгдээгүй тохилодолд.
  5. Тус зочид буудал нь дээрхи заалтын журмын дагуу зочид буудалд байрлах захиалгыг цуцалсан үед тухайн захиалгын дагуу захиалгын урдчилгааг хүлээн авсан байх үед буцаан олгоно.
( 7-р зүйл. Зочид буудалд байрлах бүртгэл )
  1. Зочид буудалд байрлах этгээд нь зочид буудалд байрлах тухайн өдөр тус зочид буудлын хүлээн авахад дараах мэдээллийг өгч тус зочид буудалд бүртгүүлнэ.
    1. Зочид буудалд байрлах зочны овог нэр, нас, хүйс, хаяг болон ажил
    2. Гадаад хүний тохиолдолд аль орны иргэн, паспортын дугаар, монголд орох гарц болон орох өдөр сар жил
    3. Гарах өдөр болон цаг
    4. Тус зочид буудлаас шаардагдах бусад мэдээлэл
( 8-зүйл. Төлбөрийн тооцоо )
  1. Тус зочид буудлаас нэхэмжилсэн төлбөр болон урдчилгаа тооцооны төлбөрийг бэлэн мөнгө болон кредит картаар тус зочид буудлын хүлээн авах дээр хийнэ.
  2. Тус зочид буудал нь зочид буудалд байрлах зочинд байрлах өрөөг гаргаж өгч хэрэглэхэд бэлэн болсоны дараа буудалд байрлах зочин нь өөрйийн дураар хоноглоогүй тохиолдолд ч байрласны үнэ хөлсийг авах болно.
( 9-р зүйл. Ашиглах дүрмийчанд баримтлах )
  1. Зочид буудалд барлах зочин нь тус зочид буудлын тогтоож, тус зочид буудал дотор байрлуулсан буудалд байрлах дүрмийг баримтлах болно.
( 10-р зүйл. Зочид буудалд үргэлжлэн байрлахыг татгалзах )
  1. Тус зочид буудал нь нэгэнтээ хүлээн авсан буудалд байрлах хугацаа гэсэн ч дараах нөхцлийн дор үргэлжлэн байрлахыг татгалзах тохиолдол байна.
    1. 2-р зүйлийн 1, 3-6-р заалтын аль нэгд хамаарах гэж үзсэн тохиолдолд
    2. зочид буудалд байрлаж буй зочин нь зочид буудлын дүрмийг дагахгүй байгаа тохиолдолд
( 11-р зүйл Тус зочид буудлын хүлээх хариуцлага )
  1. Тус зочид буудал нь буудалд байрлах гэрээ болон түүнд хамаатай гэрээний гүйцэтгэлтэй холбогдож зочид буудалд байрлаж буй зочинд ямар нэгэн хохирол учруулсан байх аваас тухайн хохиролыг барагдуулна. Харин, зочид буудлын хүлээх хариуцлагаас гадуур шалтгаанаас үүдэлтэй үед энэ заалт хамаарахгүй болно.
( 12-р зүйл. Гэрээ байгуулсан зочид буудлын өрөөг гаргаж өгч чадахгүй үед ава арга хэмжээ )
  1. Тус зочид буудлын хариуцлагаас үүдэж зочид буудалд байрлах зочинд байрлах буудлын өрөө гаргаж өгч чадахгүй тохиолдолд байрлаж буй зочны зөвшөөрлийг авсаны үндсэн дээр тухайн зочинд адил эсвэл төстэй нөхцлийн өрөөг бусад зочид буудалд гаргаж өгнө. Энэ тохиолдолд тус зочид буудал байрлах өрөөний үргэлжилж байрлахгүй болсон өдрийн үнэ болон түүнээс хойш байрлах үнийг авахгүй юм.
( 13-р зүйл. Хадгалуулсан эд зүйлстэй хэрхэн харьцах )
  1. Зочид буудалд байрлаж буй зочин нь хүлээн авахын хадгалуулалтад эд зүйл, мөнгө, үнэт эдлэлийг алдаж үрэгдүүлэх, эвдрэл согогтой болгосон байх ба энэ давагдашгүй хүчин зүйлээс болж үүссэн байх үеэс бусад үед тус зочид буудал хохирлыг барагдуулна.
  2. Зочид буудалд байрлаж буй зочин тус зочид буудалд авч ирсэн бэлэн мөнгө болон үнэт эдлэлээ хүлээн авахын хадгалалтад хадгалуулаагүй байх үед тус зочид буудлын талын санаатай болон хайхрамжгүй алдаанаас болж алдагдаж үрэгдэх буюу согог гэмтэлтэй болсон үед тус зочид буудал хохирлыг барагдуулна. Харин, байрлаж буй зочноос урдчилан тоо ширхэг болон үнэ өртгийн талаар тодорхой болоогүй зүйлийн талаар тус зочид буудлын санаатай болон ноцтой хайхрамжгүй байдлаас болж үүссэн тохиолдлоос бусад үед 3000 $-г хязгаар болгож тэр хохирлыг барагдуулна.
( 14-р зүйл. Зочид буудалд байрлаж буй зочны гар ачаа биедээ авч яваа зүйлийн хадгалалт )
  1. Зочид буудалд байрлаж буй зочны гар ачаа нь буудалд түрүүлээд ирсэн тохиолдолд, зочид буудлын тал мэдэн зөвшөөрсөн байх аваас хариуцлагатайгаар хадгалж, зочин хүрэлцэн ирэн хүлээн авах дээр check-in хийх үед гардуулж өгнө.
  2. Зочид буудалд байрлах зочин нь check-out хийсний дараа зочны гар ачаа биедээ авч яваа зүйлээ зочид буудалд мартаж явсан байх үед, тухайн эзэмшигч нь тодорхой болсон тохиолдолд тус зочид буудал тухайн эд зүйлсийн эзэмшигчтэй холбоо барьж зааврыг нь дагах болно. Харин, эд зүйлсийн эзэмшигчийн заавар байхгүй буюу эзэмшигч нь тодорхой бус үед олдсон өдрөөс эхлэн 7 өдөр хадгалж эцэст нь цагдаагийн газар хүргэж өгнө.
  3. Дээрхи 2-р заалтын тохиолдлын зочны гар ачаа болон биедээ авч авсан зүйлсийн хадгалалтын талаар тус зочид буудлын хариуцлага нь: 1-р заалтад ( 14-р зүйлийн 1 ) заасан үеийн тохиолдлын үед өмнөх зүйлийн 1-р заалтын ( 13-р зүйлийн 1 ) дүрмийн дагуу арга хэмжээ авах ба тус зүйлийн 2-рт заасан тохиолдолд мөн адил 13-р зүйлийн 2-т заасны дагуу арга хэмжээ авах болно
( 15-р зүйл. Зочид буудалд байрлаж буй зочны хариуцлага )
  1. Зочид буудалд байрлаж буй зочны санаатай болон хайхрамжгүй байдлаас үүдэж тус зочид буудалд хохирол үүссэн тохиолдлод тухайн зочин нь зочид буудалд уг хохирлыг барагдуулах болно.
( 16-р зүйл. Татгалзал )
  1. Тус зочид буудлаас компютер харилцаа холбоог зочин ашиглахдаа өөрийн хариуцлага дор ашиглах болно. Компютерийн холбоог ашиглаж байх үед системийн эвдрэл болон бусад эвдрэлээс болж үйлчилгээ тасарч түүнээс үүдэж хэрэглэгчдэд ямар нэгэн хохирол амссан үед ч тус компани ямар ч хариуцлага хүлээхгүй болно. Түүнчлэн компютерийн холбоог ашиглахад тохиромжгүй гэж үзсэн үйлдлийн улмаас тус компани болон 3дагч этгээд хохирол амссан тохиолдолд тухайн хохирлыг барагдуулж авах болно.
(Хавсралт: гэрээ зөрчсөний төлбөр)
Гэрээ зөрчсөний төлбөр
7хүртэл хоногийн өмнөҮнэгүй
7-2хоногийн өмнө1 хоногийн үнийн 30%
Өмнөх өдөр болон тэр өдрөө1 хоногийн үнийн 100%
(Анхаарах зүйлс)Оргил үед(6-9сар)тусгай үнэтэй байна

Copyright ©2009 HS Khaan Resort Hotel LLC.